Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-12-08,09
mongolia

Шинэ мэдээ

Ган урлал


Densmaa 2017-03-22 03:03

Монгол дархчуулын гангийн урлал нь өвөрмөц шинжтэй. Монгол гангаар хийсэн хэт хутга нь 100 жил болсон ч зэвэрдэггүй, ир нь мохдоггүй

     Монгол дархчуул гоёл чимэглэлийн зүйл урлаж ирсэн өнө удаан  жилийн түүх, уламжлалтай билээ. Монгол төмрийн урлалыг ярихын тулд эртний төмөр урлалын түүхийг сөхөх хэрэгтэй юм. Хүн төрөлхтний үүсэл бий болсон цагаас эхлээд мод чулуутай нөхөрлөж улмаар гал, галтай харьцаж эхэлснээр хүрэл төмрийн эрин он цагийг илээсэн байдаг.

      Монгол орноос төмөр урлалийн  эд өлгийн зүйлс олноор олддог гэдгийг дурьдах нь хэрэгтэй. Үүний хамгийн тод жишээ бол Монгол Алтайн бүс нутагт байгаа түрүү төмрийн үеийн Пазарыкийн соёлын нүүдэлчдийн оршуулгын  арвин их олзворууд байдаг.

     Алтайн бүс нутгийн төмрийн Пазарыкийн соёлын судалгааг Монгол-Францын археологийн хамтарсан баг сүүлийн хорь гаруй жил судлаж байна. Булшнаас гарсан төмрийн эд өлгийн зүйлс нь скиф соёлын хэв шижийг ихээр хадгалсан байх нь элбэг байна. Жишээ нь хүрэл чичлүүр хутга, хүрэл зүү, хүрэл цавчаал зэрэг ахуйн хэрэгцээний зүйлс байдаг бол хүрэл гоёлын зүйлс нь морь, буга, бүргэд, хун, хандгай, угалз, бөхөн, чоно, ирвэс зэрэг амьтдыг цутгуурын аргаар уран гоё хийсэн байдаг.

     Пазарыкийн үеийн дархчуул тухайн ан амьтан, жигүүртний хэлбэр хэмжээ, хөдөлгөөн, дүрслэлийг маш нарийн бодит хэмжигдэхүүн, дүрслэлд тусгасан.    Түүхийн мянга мянган жилийг үдсээр НТӨ Хүннү гүрний үед төмрийг гаргуун сайн эзэмшиж эхэлсэн нь археологийн эд өлгийн зүйлсээс харагдаж байна.

        Төмрийг дангаар нь биш зэс, хүрэл мөн алтаар хослуулан урлагийн  арвин их бүтээл хийж байсан нь одоо ч олдсоор байна. Хүннүгийн үеийн төмрийн урлал нь оргил үедээ хүрч төмрийг алтаар бүрэх, зэсийг алтдах мөн битүү хөөмөлдөх аргыг өргөн хэрэглэж байжээ.

      Үүнээс гадна хүрэл, зэсийг гагнаж байсан  олдвор зөвхөн монголоос олдсон.  Архангай аймгийн Хануйн голын хөндийн Хүннүгийн  нэгэн булшнаас олдсон хүрэл ваарын сэнжийг зэсээр уран нарийн гагнасан болохыг археологич Эрдэнэбаатар судлаж тогтоосон билээ. Хүннүгийн үеийн  төмрийн урлагийн бүтээлүүд нь уран сайхны хийсвэр сэтгэлгээний олон хэв шинжийг агуулсан байдаг. Жишээ нь буга дүрслэхдээ тэнгэрт дүүлж буйгаар уран нарийн дүрсэлсэн бол чоно, ирвэс зэрэг араатныг аймшигт амьтан гэдэг утгыг  хэн ч хараад ойлгохоор гаргасан байна. Ингэж Монгол дархчуулын дунд хийсвэр сэтгэлгээний урлаг хөгжиж ирснээр ахуйн болон хэрэглээний мөн гоё чимэглэлийн зүйлд төрөл бүрийн хээ хуар, цэцэг навч, жигүүртэн шувуудыг сийлбэрлэх, хөөмөлдөх, цохьлуурдах, давтах, цувах зэрэг дархны олон төрлийг ашиглаж ирсэн юм.

      Монгол уран дархны уламжлал 17-дугаар зуунаас оргилдоо хүрсний нэгэн гэрч бол Өндөр гэгээн Занбазарын урлал юм. Занабазар нь цаасан шуумал, зээгт наамал, шавар урлал  мөн зэс болоод алтаар хөөж давтах, хөөмөлдөх зэргээр бурхдын олон сэрэг дүрсийг хийсэн нь өнөөдөр дэлхийн урлгийн хэмжээнд үнэлшгүй бүтээлүүд болоод байна. Занабазарын бүтээл дээр суурилсан алт мөнгө, зэс болоод гангийн урлал Монголд түгэн дэлгэрч хөгжихдөө  дахин давташдахгүй олон урсгалыг бий болгосон. Занабазарын бүтээлүүдээс гадна түүний хэрэглэж байсан дархны багаж үнэхээр гайхалтай байдаг.

      Түүний “бух дөш, сийлбэрийн төрөл бүрийн ган хутга, хусуур, цүүц зэрэг нь ес дахин ширээлж давтаж, салхи наранд хатааж хийсэн эр ган болохыг японы төмрийн судлаачид тогтоосон байдаг. Эдгээр багажийг хийхдээ өдрийн сайн цагийг барьж хангай, говь нутгийн  төмрийн хүдрийг хольж, олон дахин хайлуулан тунгааж гаргасан ганг халуун хүйтэн салхинд хатааж, дахин  дахин ширээж  давтаж хийдэг болох нь батлагджээ. Жишээ нь Дарьгангийн дархчуул мөнгөөр урласан цогц  бүтээлүүд мөн Хөвсгөлийн мод төмрийн хослол бүтээлүүд, Өвөрхангайн чиглэлийн сийлбэрт эдлэлүүд, ган эдлэлүүд гээд өөр хоорондоо хээ чимэглэл хэлбэр дүрслэл нь дахин давтагдахгүй онцлогтой.

      Монгол дархчуулын гангийн урлал нь өвөрмөц шинжтэй. Монгол гангаар хийсэн хэт хутга нь 100 жил болсон ч зэвэрдэггүй, ир нь мохох явдал гардаггүй, харин зөвхөн он цагийн хэрээр элэгддэг билээ. Монгол гангаар хийсэн “жийжүү мөнгөн” дөрөө  гэдэг нь ган дээр ховил татаж мөнгө болон зэсийг хайлуулан цувах аргаар хээ тавьдаг нь хэдэн үедээ элэгддэггүй балардаггүй нандин өв болдог. Монгол тулга нь мянгаас дээш хэмд ажирдаггүй нь тулганы ганг олон дахин ширээж, давтаж хийсэндээ байдаг гэж дархан хэлж байна. Монголчууд хамгийн хатуу  хашаар тамганы улыг, хэв бариулыг гангаар хийдэг билээ. Энэ нь өнө мөнх бат бэх байхыг билэгдсэн хэрэг. Гангаар урлан хийсэн тамгыг дахин давтан хийдэггүй зөвхөн үе улиран төрт ёсоор барьдаг ёс зөвхөн Монголд байжээ.

       Өнөө цагийн Монгол дархчуул нутаг нутгийн урлалын онцлогийг шингээсэн орчин үеийн хэв загварт гоёл чимэглэлтийн зүйлийг илүү ихээр шимтэн урлахыг хичээдэг болсон байна. Орчин үеийн гангийн урлалын мастер Д.Пүрэвсүрэн ярихдаа: “Гангаар бүтээл хийнэ гэдэг бол цорын ганц л удаа урлахыг хэлнэ” гэж  билээ.

      Д. Пүрэвсүрэн: Гангийн урлал гэхээр их гоё юм санаанд орж байна. Эрт дээр үед монголчууд ган хийцээрээ нутаг хошуугаараа хуваагддаг байсан. Жишээ нь Дарьгангын хийц гэхээр давхар хээтэй байжээ. Ган урлал гэхээр Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийнхан алдартай байсан. Ганг өөх шиг зордог, бяслаг зүсэж байгаа юм шиг зордог байжээ. Ган чинь юм хийхэд хамгийн сайхан урамтай төмөр. Одоо бол манай багш Намсрай байна. Мандухай сэцэн хатан, Алтан шонхор киноны ган хийцийг хийсэн. Үнэхээр л гангийн мастер. Намсрай багш ярихдаа Ган үнэхээр сайхан эд шүү дээ. Штиф дээр зорж байхад бяслаг зүсэж байгаа юм шиг болдог. Ир нь таарсан багаж ган хоёр тэгээд хийц байгаа хүн нийлбэл урлаг болдог гэж ярьдаг юмаа. Далай Чойнхор вангийн хийж бүтээсэн олон сайхан урлал бий. Одоо бөхийн өргөөний дэргэд байгаа Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байгаа ГанПүрэв –Очир юм. Тэр бол үнэхээр гайхамшиг. Тэр ганг тийм төгс зорж, урлаг болгосон нь гайхалтай. Тэр бүтээл огт зэвэрдэггүй. Одоо ч өнгө нь хэвээр байгаа. Их хааны үеэс эхлэн ган урлал гэдэг бол үнэхээр монгол гангийн орц найрлага хатаалт нь нууц чухал байжээ. Жишээ нь Монгол сэлэмний хатаалт салхиндаа хатдаг байсан гэдэг. Гангийн урлал бол дахин давтагдашгүй зөвхөн нэг л хийгддэг урлал юм.

      Өнөөдөр гангаар хийсэн урлаг, соёлын бүтээл мөн ахуйн хэрэглээний зүйл нь эрэлт хэрэгцээ ихтэй, үнэ өндөр байна. Орчин үед гангийн урлал нь улам хөгжиж, гар ажиллагаанаас механик техникийн дэвшилд шилжсэнийг үгүүлхэд таатай байна.  

Үзсэн: 876

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)


  • <a href="http://mahwopcz.com">Thnkas</a> for taking the time to post. It's lifted the level of debate


  • I'm relaly into it, thanks for this great stuff! http://bjhxnpsuiy.com [url=http://nkizwauc.com]nkizwauc[/url] [link=http://owamtmacchv.com]owamtmacchv[/link]