Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Казах түмэн Наурыз баяраа тэмдэглэж байна


Densmaa 2017-03-22 03:03

Наурыз баярыг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдээ мэндчилгээ дэвшүүллээ.

    Өнөөдөр казах түмэн Наурыз баяраа тэмдэглэж байна. Наурыз баяр бол хаврын урь орж, шинэ жил эхэлснийг лалын ертөнц даяараа өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр юм. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурыз”-ыг “Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан юм.

Наурыз баярыг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдээ мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ “Наурызын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаас өмнө Наурызыг тэмдэглэж байсан гэсэн эх сурвалж байдаг юм билээ. Дэлхийн 40 гаруй улс оронд амьдарч, аж төрж буй казахуудын дотроос хэл, соёл, ёс заншлаа цэвэр ариунаар нь хадгалж үлдсэн нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэ бол Таны, Таны гэр бүлийн, Таны өвөг дээдсийн, Монголын төр, засгийн дэлхийн соёлын өвд оруулсан үнэт хувь нэмэр мөн гэж бодож байна. Монголын төр казах иргэдийнхээ үндэсний соёл, зан заншил, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, онцлог өвөрмөц байдлыг хойч үеийнхэнд нь уламжлуулан үлдээхийн төлөө цаг ямагт анхаарлаа хандуулсаар байдаг билээ. Хайр энэрлийг түгээн, үржил шимийг тэтгэж, найрамдал нөхөрлөлийг бататгагч, эрхэм баяраа сайхан тэмдэглээрэй” гэжээ.

Үзсэн: 1241

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна