Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлнэ
Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан энэ сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдаанд Монгол Вьетнамын талын төлөөлөгчид ижил тэнцүү оролцоотой байх юм байна.
Үзсэн: 1501
Tweet