Иргэд авлигын эсрэг үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэжээ
16 орны иргэдээс авсан "Авилгын Барометр"-ийн судалгаагаар манай улсын иргэдийн 61 хувь нь авлигын эсрэг үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ.
"Транспаренси Интернэшнл" Олон улсын байгууллагаас Ази Номхон далайн бүсийн 16 орны иргэдээс авсан "Авилгын Барометр"-ийн судалгааны үр дүнг танилцууллаа. Тус судалгааг 2015-2017 онд гурван жилийн турш явуулж, тэдэнтэй тулгарсан авлигын тохиолдлуудыг асуужээ. Судалгаанд Монгол Улсаас хот, хөдөөгийн 1500 гаруй иргэн хамрагдсан байна.
Дүгнэлтээс үзэхэд манай улсын иргэдийн 61 хувь нь авлигын эсрэг төрөөс явуулж буй үйл ажиллагааг хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Тодруулбал төрийн үйлчилгээний байгууллагуудаас авлига авч байсан тохиолдлоор Цагдаа, Эрүүл мэндийн салбар тэргүүлэв. Мөн судалгаанд оролцсон 16 орноос манай улс хамгийн бага хувь нь буюу 49 хувь нь авлигатай тэмцэхэд ард иргэд хувь нэмэр оруулж чадахгүй гэсэн хариулт өгч. Эндээс харахад манай иргэд авлига багасна гэдэгт итгэлгүй байгааг харуулж байна. Бүсийн судалгаанаас харахад орлогын түвшин доогуур ядуу иргэд илүү өндөр хувиар авлига өгсөн нь нотлогджээ.
Үзсэн: 999
Tweet