“Шинэ Тайвань Ван Жинь Ши-2017” марафонд ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүн байр эзэллээ
ОУХМ Б.Мөнхзаяа 02:28:08 секундын амжилт үзүүлжээ.
Нэр хүнд, чансаагаараа ДАШТ, Азийн АШТ-ий дараа эрэмбэлэгддэг “Шинэ Тайвань Ван Жинь Ши-2017” марафон олон улсын тэмцээн Тайваний нийслэлд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн “Шинэ Тайвань” марафонд ОХУ, Казакстан, Герман, Швед, АНУ, Япон, БНСУ, БНХАУ мөн Африкийн улс орнуудаас ирсэн арван мянган шилдэг тамирчид тэсвэр, хурд хүч, самбаа сорьжээ.
Гурав дахь удаагаа болж байгаа Тайваний нэрэмжит олон улсын марафон уралдаанд манай улсын “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 02:28:08 секундын амжилтаар түрүүлсэн байна.
Үзсэн: 1789
Tweet