Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сэргээгдэх эрчим хүчний 60 хувийг ашиглана


Densmaa 2017-03-21 05:03

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Монголын эрчим хүчний зохицуулах хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    Даян дэлхийн Ногоон хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Жон Лайонс, Монголын эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар хамтран ажиллах, хөтөлбөрийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар, 2020 он хүртлэх хугацаанд  байгаль ээлтэй нар болон салхины эрчим хүчний 60 хувийг ашигласнаар нүүрснээс гаргадаг эрчим хүчний хэрэглээ  20 орчим хувь багасч, “Эрүүл монгол хүн” Үндэсний хөтөлбөр хэрэгжих  нэг нөхцөл бүрдэж байгаа юм.

Даян дэлхийн ногоон хөгжлийн Байгууллагатай хамтран ажилласнаар, манай улсын эрчим хүчний аюулгүй ажиллагаа тогтвортой болж, экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөөлөх боломж бүрдэж байна.

Үзсэн: 1119

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна