Олон улсын Ойн өдрийг “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэж байна
“Ногоон уушги” болсон ой мод байгалиа хайрлан хамгаалъя.
Өнөөдөр Дэлхий даяар Ой мод түүний экологийн тухай ярилцаж, харилцан ойлголцохоор “Ой ба энерги” сэдвийн дор ойн өдрийг тэмдэглэж байна.
Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, экосистемийн тулгуур зүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна.
2016 оны Үндэсний ойн тооллогын баримтанд тулгуурлан ойн төлөв байдлыг үнэлэхэд, манай улсын ойн нөөц хэт хөгширсөн, ургалт удааширсан болох нь тогтоогдсон. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөртэй ой модыг бий болгох шаардлага тулгарч байгаа юм. Тийм учраас УИХ-аас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
“Ногоон уушги” болсон ой мод байгалиа хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хүн бүр мод тарьж ургуулах” уриалга гаргасан нь хэрэгжиж байна.
Үзсэн: 1310
Tweet