“Наурыз 2017” хүндэтгэлийн арга боллоо
2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан.
Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон аймаг бусад хот суурин газарт оршин сууж, ажиллаж амьдарч буй нийт Казах иргэд та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй авьяас билэгт зорьсондоо тууштай Казахын иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Казах иргэдийн дотор Улсын болон Хөдөлмөрийн баатар цолтон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шийнжлэх ухаан боловсролын салбараас олноор төрөн гарсныг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна”гэлээ. Баярын арга хэмжээнд оролцсон БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимулы Кобландин “Наурызын баярын хүрээнд түүх, хувь заяа нэгтэй хөрш Казахстан, Монголын харилцаа холбоо найдвартай түншийн түвшинд хөгжиж байгааг дурдахад таатай байна. Ирээдүйд хоёр орны хамтын ажиллагаа бэхжин гэдэгт итгэлтэй байна гээд өнөөдрийн арга хэмжээнд тусгайлан ирж, баярыг маань хуваалцаж, дуу хуураа өргөн барьж буй уран бүтээлчдэд талархлаа илэрхийлье” гэв.
2010 оны хоёрдугаар сарын 19-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу, «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн.
Үзсэн: 1111
Tweet