ЕАБХАБ-ын төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна
ЕАБХАБ-ын АИХЭА-ны төлөөлөгчид Монгол улс 2016 оны УИХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулсан гэлээ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаныхан манай улсад ажлын айлчлал хийв.
Уулзалт, ярианы үеэр ЕАБХАБ-ын АИХЭА-ны захирал М.Г.Линк Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд манай улсын туршлага бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болохуйц болсон талаар дурдаж, цаашид Монгол Улсын холбогдох төрийн байгууллагууд сонгуулийн ажиглагчийн багийн тайланд туссан холбогдох зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.
Тус тайлан илтгэлд Монгол Улсын сонгуулийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг цохон тусгаж, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус албанаас дэмжлэг авах, хамтран ажиллах боломжийн талаар дурдсан байна.
Үзсэн: 1541
Tweet