Зохиолч Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийн танилцуулга Брюссель хотноо боллоо
Уг танилцуулга нь Монголын утга зохиолыг гадаадад сурталчлан таниулахад чухал алхам юм.
Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам Европын Ази судлалын хүрээлэнтэй хамтран зохиолч Л.Өлзийтөгсийн “Аквариум” нэртэй өгүүллэгийн түүврийн танилцуулгыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулжээ. Тус бүтээлийг Францын “Borealia” хэвлэлийн компаниар хэвлүүлсэн байна. Уг бүтээл нь франц хэл рүү орчуулагдаж буй Монголын дөрөв дэх бүтээлд тооцогдож байгаагаараа онцлог юм. Түүнчлэн зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар нь энэ оны 3 дугаар сарын 9-13-нд Брюссель хотноо болсон Номын үзэсгэлэнд оролцсон юм. Тус үзэсгэлэнг франц хэл дээрх уран зохиолыг хөхиүлэн дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Франц, Швейцарь, Люксембург, Канад зэрэг франц хэлтэй орнуудын зохиолчид өргөнөөр оролцдог. Энэ удаагийн үзэсгэлэнд манай улсаас төлөөлөгч оролцсон нь Монголын утга зохиолыг гадаадад сурталчлан таниулахад чухал алхам болсон гэж үзэж байна.
Үзсэн: 1837
Tweet