Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Германд төгсөгчдийн чуулга уулзалт болно


Densmaa 2017-03-15 06:03

Манай улсад Германд сургууль төгссөн нийт 35 мянга орчим хүн бий.

     Германд төгсөгчдийн “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” чуулга уулзалт энэ сарын 17-нд Төрийн ордонд болох гэж байна. Энэхүү чуулганд ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 орчим төлөөлөгчдөөс гадна Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн 1000 төгсөгч оролцох юм.  Манай улсад Германд сургууль төгссөн нийт 35 мянга орчим хүн бий. Эдгээр хүмүүс эдийн засгийн хүнд үед улс орондоо ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах талаар чуулга уулзалтын үеэр ярилцаж, мөн цаашид хэрэгжүүлэх “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” хөтөлбөрийг хэлэлцэх юм. “Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа уг Чуулганыг герман хэл дээр явуулахаар төлөвлөжээ.

 

Үзсэн: 902

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна