Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Хаваржилт - 2017


Densmaa 2017-03-14 06:03

нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалд байна

Улсын хэмжээнд нийт  26.2 сая эх мал тоологдсон.

Тодруулбал, ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байна.  Мал төллөлт эхэлж, одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу  257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна. Мөн одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байгаа юм.

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг малчид ард иргэдэд зөвлөж байна.  

Үзсэн: 973

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна