Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “МонФреш”, “Говь” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа


Densmaa 2017-03-14 06:03

“МонФреш” компани Франц технологиор гурван төрлийн бяслаг үйлдвэрлэж Япон улс руу экспортолж эхэлжээ.

        ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “МонФреш”, “Говь” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

   Үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаатай танилцсанаар үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, үйл ажиллагааг хэрхэн тасралтгүй үргэлжлүүлэн эдийн засагт үр өгөөжтэй байх зэрэг боломжийг судлах юм. Эхлээд “Монфреш” компанийн сүү, жүүсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн хувьд зун нь шингэн сүү, өвөл нь хуурай сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байсан бол одоо 100 хувь шингэн сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Мөн Франц технологиор гурван төрлийн бяслаг үйлдвэрлэж дотоодын нийт хэрэгцээний 15 хувь болон 2017 оны хоёрдугаар сараас эхлэн Япон улс руу экспортолж эхэлсэн байна. Удахгүй ОХУ-руу жүүс экспортлохоор ажиллаж байгаа юм. Дараагийн үйл ажиллагаатай танилцсан үйлдвэр бол “Говь” ХХК. Тус компанийн хувьд дөрвөн гол бүтээгдэхүүнд буюу сүлжмэл, пальто, шаалин алчуур, хөнжил зэрэгт ач холбогдол өгч үйл ажиллагаагаа явуулж байна. “Говь” ХХК-д 1800 гаруй ажилтантай. Одоогоор тус компанид тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал нь эргэлтийн хөрөнгийн асуудал. Нийт ноолуурынхаа 70-80 хувийг гадагшаа гардаг, хятадуудтай өрсөлдөж түүхий эдээ бэлтгэдэг зэрэг асуудал байгаа талаар “Говь” ХХК-ийн захирал Ц.Баатарсүрэн хэлж байв.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байна. Цаашлаад Улаанбаатар хотын аль дүүрэг, аль аймгийн ямар сумдад үйлдвэр барьж байгуулах, аль үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг төлөвлөх юм” гэдгээ энэ үеэр хэлж байсан юм.

Үзсэн: 2427

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна