Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ОУВС-гийн Монгол дахь суурийн төлөөлөгчтэй уулзлаа


Densmaa 2017-03-10 06:03

АН-ын бүлгийн гишүүд ОУВС-ийн зээлийг үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд анхаарч ажиллана гэж найдаж байна гэлээ

             Монгол улс ОУВС-ийн Өргөтгөсөн хөтөлбөрт хамтрагдан 440 сая ам.долларын зээл авахаар болсон. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд З.Нарантуяа, Л.Болд Б.Пүрэвдорж нар ОУВС-гийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакертай уулзлаа.

           ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакер “Монгол банкинд төвлөрөх 440 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад хандивчлагчийн тусламжаар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн дэмжлэг мөн тодорхой хэсэг нь төслийн санхүүжилтэд зарцуулагдана” гэлээ.

         УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд ОУВС-ийн хөтөлбөр болон бусад дэмжлэг болох гурван тэрбум ам.долларын ач холбогдлыг ойлгож байгаа ч манай улсын нийт өрийн хэмжээг улам нэмэгдүүлэхээс болгоомжилж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн төсөвт суусан төсөл хөтөлбөр гэхээсээ илүү үр ашигтай төслүүдэд санхүүжилт өгөхөд илүү анхаарч ажиллана гэдэгт нь найдаж байгаагаа хэллээ.

Үзсэн: 1682

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (48)