Туялзуур сэлэмний олон улсын тэмцээнийг Монголын шүүгчид шүүх эрхтэй боллоо
А.Халиунаа, Б.Цолмон нар туялзуур сэлэмний олон улсын эрх бүхий Монголын анхны шүүгчид болсон байна.
Тайландын Бангкок хотноо болсон Олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтанд Монголын хоёр шүүгч А.Халиунаа, Б.Цолмон нар тэнцсэн тухай Олон улсын туялзуур сэлэмний холбооноос мэдээллээ.
Тэд олон улсын эрх бүхий Монголын анхны шүүгчид болж байна. А.Халиунаа 2016 онд Саудын Арабын Даммам хотод, Б.Цолмон Японы Токио хотод Азийн зэрэглэлийн шүүгчийн болзол хангаад байсан юм. Монголын олон улсын шүүгчид өнгөрсөн долоо хоногт Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээнийг шүүсэн нь манай улсын туялзуур сэлэмний спортын түүхэнд анхдагч болсон үйл явдал байв.
Үзсэн: 1928
Tweet