“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилд хийсэн ажлаа иргэдээр хэлэлцүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас зохион байгуулж байгаа “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг боллоо.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хийсэн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байгаа, дээрх салбаруудад ямар санал санаачилга гаргав гэдгийг ярилцсан юм. Хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн 2 удаагийн бүрэн эрхийн 8 жилийн хугацаанд гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажлын тайланг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Мөн иргэд өөрсдийн байр суурь, санал дүгнэлтийг танилцуулав.
Үзсэн: 1808
Tweet
lxbfYeaa
14 May 2022 06:06:23
555
lxbfYeaa
14 May 2022 06:07:15
555