Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Бүргэдийн баяр” арга хэмжээ Чингисийн хүрээ жуулчны баазад боллоо


Densmaa 2017-03-06 06:03

Казак үндэснийхээ хувцсаар гангарсан 17 настай Н.Айшолпан охин идэр есийн 40 хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахгүй ан хийдэг.

    Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр” арга хэмжээ Чингисийн хүрээ жуулчны баазад боллоо. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншил, соёлын өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотноо, аравдугаар сард Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчин, гар урлал эрхлэгчид оролцохоор зорьж ирсэн байна. Иймд бид БОАЖЯ-ны зүгээс Нүүдэлчдийн өвлийн арга хэмжээг бодлогоор дэмжиж, гадаад дотоодын иргэд жуулчдад сурталчлах чиглэлээр тогтмол хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон гадаадын жуулчид зэрэг нийт 2000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн нь энэхүү баяр жил ирэх тусам хүрээгээ тэлж байгааг илэрхийлж байлаа.

Чингисийн хүрээ аялал жуулчлалын баазад болсон Арав дахь удаагийн тус арга хэмжээнд залуу бүргэдчин Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин урилгаар оролцсон нь чуулсан олны анхаарлыг татсан юм.

Казак үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн Н.Айшолпан охин энэ жил 17 настай. Н.Айшолпан идэр есийн 40 хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг нэгэн. Тэрбээр гурван жилийн өмнө болсон казах түмний “Бүргэдийн баяр”-т оролцон 80 шахам эрчүүдийг ардаа орхиж “Шилдэг бүргэдчин” болж байсан байна. 2015 онд АНУ-д Н.Айшолпаны тухай “The Eagle Huntress” хэмээх баримтат киноны нээлтэнд өөрийн аав Р.Нургайв болон ээжийнхээ хамт оролцож байсан юм.

 

Үзсэн: 3463

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (4)


  • Whoever edits and <a href="http://bzqnuepl.com">pulbhsies</a> these articles really knows what they're doing.


  • This arilcte keeps it real, no doubt. http://umdcpdspy.com [url=http://hxlfrezscu.com]hxlfrezscu[/url] [link=http://qchbmwgog.com]qchbmwgog[/link]


  • -- oivkcwlrqp http://www.g4311n20vl3dilqd60zs1qq70d10i80ms.org/ [url=http://www.g4311n20vl3dilqd60zs1qq70d10i80ms.org/]uoivkcwlrqp[/url] <a href="http://www.g4311n20vl3dilqd60zs1qq70d10i80ms.org/">aoivkcwlrqp</a>