Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-06-29
mongol

Шинэ мэдээ

Зуун буудалт даамын "Дэлхийн цом"-ын тэмцээнд Монголын хоёр шилдэг даамчин оролцож байна


Densmaa 2017-03-06 01:03

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус тэмцээнд дэлхийн аварга цолтой 11 тамирчин өрсөлдөж байгаа юм.

    ОХУ-ын Уфа хотноо эхэлсэн зуун буудалт даамын "Дэлхийн цом"-ын тэмцээнд Монголын хоёр шилдэг даамчин уригдлаа. Энэхүү тэмцээнд 2015, 2016 оны ДАШТ болон Тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин урилгаар оролцдог юм. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер, Азийн аварга Р.Манлай, их мастер, Азийн хошой аварга М.Нямжаргал нар дэлхийн шилдгүүдтэй оюун ухаанаа сорьж байна. 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болоход Р.Манлай, М.Нямжаргал нар ангилалдаа түрүүлж, тивээ төлөөлөн Дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болсон юм. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус тэмцээнд дэлхийн аварга цолтой 11 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тус тэмцээн энэ сарын 12-ны өдөр өндөрлөнө.

Үзсэн: 216

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.