Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Канадын Торонто хотноо “Уул уурхайн чуулга уулзалт" (PDAC) болж байна


Densmaa 2017-03-06 05:03

. “Монгол, Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдэвт хурлаар Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулах, хайгуулын шинэ боломжийн талаар ярилцлаа.

     МУ-ын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам жил бүр Канадад болдог Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтад оролцдог уламжлалтай. Энэ жилийн чуулга уулзалт өчигдөр Канадын Торонто хотноо эхэллээ. “Монгол, Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдэвт эхний өдрийн хурлаар Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломж болон хайгуулын шинэ нээлт, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар голлон ярилцжээ. Эхний өдрийн хуралд салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын хайгуул, уул уурхайн компаниуд болон 150 орчим мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл оролцсон байна. Энэхүү хурал нь дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох хурал чуулган гэдгээрээ салбарынхны анхаарлын төвд байдаг ач холбогдолтой арга хэмжээ юм.

Үзсэн: 1569

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна