МУ-ын Ерөнхий прокурорын газрын гадаад хамтын ажиллагаа өргөжиж байна
МУ-ын Ерөнхий прокурорын газар БНХАУ-ын Үндэсний коллежтэй хамтран ажиллах "Санамж бичиг байгуулах, БНФУ-ын Магистратурын Үндэсний сургуулийн багш нар прокуроруудад сургалт явуулж байна.
БНХАУ-ын Прокурорын үндэсний коллежийн ерөнхийлөгч Донг Гүйвэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 05-08-нд, Бүгд Найрамдах Франц Улсын Магистратурын үндэсний сургуулийн төлөөлөгчид энэ сарын 05-11-нд МУ-ын Ерөнхий прокурорын газарт ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр Монгол Улсын Прокурорын байгууллага БНХАУ-ын Үндэсний коллежтэй хамтран ажиллах "Санамж бичиг байгуулах, Бүгд Найрамдах Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн багш нар прокуроруудад сургалт явуулах юм.
Түүнчлэн Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Бүгд Найрамдах Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг УЕПГ-т хүлээн авч уулзаж, санал солилцоно.
Үзсэн: 1223
Tweet