Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Cardiff singer of the world” уралдаанд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шилдэг 20 шалгарч үлджээ


Densmaa 2017-03-03 06:03

Дэлхийн 50 гаруй улс орны 500 орчим чадварлаг дуучид оролцдог бөгөөд эцсийн шатанд шилдэг 20 дуучин үлдэж өрсөлддөг юм. Шилдэг 20-т шалгарсан дуучид ирэх 6-р сард St.David Hall-д эцсийн шатанд дуулна.

   BBC-гээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the world” Олон улсын дуурийн дуучдын уралдаанд Монгол Улсаас оролцогч МУГЖ, Марийнский театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар,  УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал нар шилдэг 20 дуучдад шалгарч үлдсэн байна.

Ирэх зургадугаар сард эцсийн шалгаруулалт болох бөгөөд манай дуучидтай хамт Итали, Америк, Англи, Норвеги, Турк, Армени, Өмнөд Солонгос, Өмнөд Африк,Шотланд, Украйн, Белги, Австрали улсуудын дуурийн дуучид шалгарчээ. Дашрамд дурдахад МУГЖ Э.Амартүвшин энэхүү уралдаанд хоёр жилийн өмнө анх удаа оролцож үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэн тусгай байранд шалгарч байсан юм.

Уг уралдаанд дэлхийн 50 гаруй улс орны 500 орчим чадварлаг дуучид оролцдог бөгөөд эцсийн шатанд шилдэг 20 дуучин үлдэж өрсөлддөг билээ. Шилдэг 20-т шалгарсан дуучид ирэх зургадугаар сарын12-ны өдөр St.David Hall-д эцсийн шатанд дуулна.

 

Үзсэн: 1724

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)


  • Thanks for writing such an <a href="http://tardtphgnt.com">ea-esto-undyrstand</a> article on this topic.


  • Boom shkalaaka boom boom, problem solved. http://tqhodvqi.com [url=http://onwmvchi.com]onwmvchi[/url] [link=http://hhyutc.com]hhyutc[/link]