Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

МУГТ Э.Содномпилжээ пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга боллоо


Densmaa 2017-03-03 04:03

Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртсэн байна.

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ. Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртэв.  Энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүч сорьсон.

МУГТ Э.Содномпилжээ "Рио 2016" паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн. Параолимпоос хойш  анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож ийнхүү бахдам амжилт үзүүллээ.

Үзсэн: 1779

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна