Монгол - Японы Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа өргөжинө
Япон Улсын Үндэсний цагдаагийн газар, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллана.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Япон Улсын Үндэсний цагдаагийн газар, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.
Үзсэн: 1221
Tweet