Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-06-29
mongol

Шинэ мэдээ

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ОХУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа


Zambaga 2016-09-16 04:09

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ОХУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа.

      Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва эртний найрсаг харилцаатай Монгол, Оросын ард түмэн энэхүү найрсаг, найрамдалт харилцаагаа ямагт хүндэтгэж ирсэнд баяртай байдаг гэлээ. Тэрээр энэ онд тохиож буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд энэ оны 4 дүгээр сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан. Энэхүү хөтөлбөрт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ойрын 5 жилийн хугацааны чиг хандлагыг тодорхойлсон бүх салбарыг хамарсан заалтууд тусгагдсан байгаа. Бид энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах нь чухал юм. Үүнд Элчин сайд таныг дэмжиж ажиллахыг хүсч байна гэлээ.
       Элчин сайд И.К.Азизов  хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн даргаар ажиллаж байсанд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад  талархал илэрхийлжээ. Түүнчлэн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн үр өгөөжтэй олон шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Мөн тэд уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, улс төр, эдийн засгийн асуудлаар санал солилцсон байна. 

Үзсэн: 1363

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.