Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг болж байна


Zambaga 2016-09-15 07:09

“Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг болж байна

     Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 71 хувь нь бэлчээрийн байдлаар ашиглагдаж байна. Энэ сарын 15-нд Монгол, Кувейтийн  судалгааны төвд “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зам” сэдэвт сургалт хэлэлцүүлэг эхэлсэн. Уг сургалтаар “Тогтвортой хөгжилд бэлчээрийн газрын үүрэг, ач холбогдол”, “Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. 2015 оны байдлаар Монгол орны  нутаг дэвсгэрийн 71 хувь бэлчээрийн нь газар болжээ. Түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөнтэй холбоотой юм байна. Сургалтыг ХХААЯ, БОАЖЯ, Монголын бэлчээрийн менежментийн холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн төлөөлөл, Монголын болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны судлаачид  оролцож байна.

Үзсэн: 1115

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна