ОХУ, БНХАУ, Монгол гурван улсыг дамнасан авто замын транзит тээвэрлэлт 2018 оны III улирлаас эхлэнэ
ОХУ, БНХАУ, Монгол гурван улсыг дамнасан авто замын транзит тээвэрлэлт 2018 оны III улирлаас эхлэнэ
ОХУ, БНХАУ, Монгол гурван улсыг дамнасан авто замын транзит тээвэрлэлтийг 2018 оны III улирлаас эхлэх талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тухайлбал, транзит тээвэрлэлтийн туршилтыг өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомт хотоос Монгол Улсын газар нутгаар дайран ОХУ-ын Улаан-Үд хот хүрэх маршрутаар туршсан. Гурван улсаас тус бүр гурван машин ачаа тээвэрлэж, туршилт амжилттай болсон байна. Иймд энэ маршрутаар олон улсын авто тээвэрлэлтийг явуулах тухай хэлэлцээрийн төслийг гурван улс тохиролцжээ. Уг тохиролцоонд ирэх арванхоёрдугаар сард гурван тал гарын үсэг зурахаар товлосон. Ингэснээр 2018 оны гуравдугаар улирлаас ОХУ, БНХАУ, Монгол Улсыг дамжин өнгөрөх олон улсын транзит тээвэрлэлтийг хийж эхлэх юм. 2018 он хүртэл замын нөхцөлөө сайжруулах, эрх зүйн орчноо тодорхой болгох зэрэг бэлтгэл ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тяньжин-Эрээн-Улаанбаатар-Улаан Үүд чиглэлийн энэхүү тээврийн чиглэлийн нийт урт 2200 км. Үүнээс 900 км нь БНХАУ-ын, 1050 км нь Монгол улсын, 240 км нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр өнгөрнө. ОХУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор энэхүү шинэ чиглэлээр ачаа тээвэрлэснээр 2020 он гэхэд ачаа тээвэрлэлт 17-20 хувь өсөх боломжтой. Одоогийн байдлаар ачааны чингэлгүүдийг БНХАУ-аас Европын орнууд руу «хаалганаас хаалганд» нөхцөлөөр тээвэрлэхэд далайн замаар 50 орчим хоног, төмөр замаар 25-30 хоног зарцуулдаг бол авто тээврийн шинэ коридороор тээвэрлэхэд 10 өдөр хэмнэх боломтой гэнэ.
Үзсэн: 1703
Tweet