Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлт боллоо


Zambaga 2016-09-14 06:09

Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлт боллоо

        Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлт Улаанбаатар хотноо боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм. Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр монгол хэл, соёл, Монголын түүхийн судалгааны төсөл хөтөлбөрүүдээс гурван төслийн үр дүнг танилцуулсан юм. Мөн Монгол Ил хаадын судалгааны талаар МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш доктор профессор Д.Баярсайхан илтгэл тавьсан юм. Тэрээр Ил хаадын товч намтар, орд, хатдын тухай, хуулиудын талаар "Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд" бүтээл, 2004 онд Иранд хээрийн судалгаагаар явж “Ил хаадын судлал шинэ хандлага” бүтээлээ бичсэнээ танилцуулж байлаа. Доктор Д.Баярсайхан Энэ 2 бүтээлээс гадны эл сэдвээр 60 минутын баримтат кино хийсэн юм. Доктор Д.Баярсайханы докторын илтгэлд олон сонирхолтой баримт дурдагдсаны нэг нь монголчууд Багдад хотыг эзлээд сүйрүүлсэн бус, харин ч жилийн дараа гэхэд өмнөхөөс нь улам сайхан болгож, ялангуяа номын сангуудыг асар их баяжуулсан талаар эх сурвалжуудад бичсэн байдаг аж. Мөн Багдад нь Монгол Ил хаадын өвөлжөө байсан талаар илтгэлд дурдаж байлаа.

Төслийн нээлтийн үеэр Монголын соёлын бас нэгэн ундарга болох магтаал, туульсийн арвин их өв санг 8-9 үеэрээ түүчээлэн ирсэн А.Балдандорж, Б.Наранбат нар энэ их соёлын өвөөс танилцуулж цуурын эгшгээрээ оролцогчдын сонорыг мялаасан юм.

Үзсэн: 2475

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна