Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар энэ сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх юм. Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай, мөн олон улсын харилцааны арилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцохоор төлөвлөөд байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийнэ. Раул Кастро Кубын Коммунист намын 2 дугаар нарийн бичгийн дарга, БХЯ- ны сайд байхдаа 1970 онд манай улсад айлчилж байсан билээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочилж, Монгол Улсын түүх, соёл болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар лекц унших юм. Мөн БНКУ-д сурч буй Монгол оюутан, залуусын төлөөлөлтэй уулзах юм. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Кубын генетик инженер, Биотехнологийн төвд зочилж, үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байна.
Бүгд Найрамдах Куба Улсад айлчилсныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцоно.
Үзсэн: 1527
Tweet