Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Их Британи болон Монгол улсын хооронд Поло спортын нөхөрсөг тэмцээн болно


Zambaga 2016-09-13 07:09

Их Британи болон Монгол улсын хооронд Поло спортын нөхөрсөг тэмцээн болно

               Их Британи болон Монгол улсын хооронд Поло спортын нөхөрсөг тэмцээн есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээнд хоёр улсын армийн багууд оролцох юм. 

Их Британи улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс юм. Хоёр улсын нөхөрсөг харилцаа, пологоор холбогдсон түүхээ хүндэтгэн үздэгийн илэрхийлэл болгож олон улсад нэр хүндтэй армийн багаа Монголд урьжээ. Энэ үйл явдал нь хоёр улсын батлан хамгаалах, соёл, аялал жуулчлалын харилцаанд шинэ түүхийг бүтээх ач холбогдолтой хэмээн тэмцээний хамтран зохион байгуулагч Их Британийн Элчин Сайдын Яам онцолж байлаа. Хоёр багууд өмнө нь гурван удаа хамтарсан бэлтгэл хийж байсан. Монгол армийн баг Их Британи улс дахь Сандхерст Хатан Хааны Цэргийн Академид сургуулилт хийснийхээ дараа алдарт Guards Polo Club-д анхны томоохон тэмцээндээ оролцсон түүхтэй.
Монголын эзэнт гүрний түүхэнд морьтон дайчид байлдааны сургуулилтад бог малын толгойн ясаар наадгай хийдэг байсан нь 12-р зууны сүүлээр Ил хаант улсын өмнөх Персэд боловсронгуй хэлбэрээр нутагшсан байдаг. Улмаар 15-р зуунаас эхлэлтэй Энэтхэг дэх Могул тэргүүтний аян дайны дараа тус улсад поло тоглоом түгэн дэлгэрч, дүрэм нь дахин шинэчлэгдэж байжээ. Харин 1860-аад онд Британийн морин цэргийн хороо Энэтхэгийн Гималайн нурууны Манипур мужид 12 морьтон поло тоглож байхтай анх таарч, тэр цагаас эхлэн Британийн цэргүүд энэхүү эрэмгий спортоор хичээллэх болсон гэж үздэг юм.

Үзсэн: 933

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна