Олон улсын залуу циркчидийн наадмыг Монгол Улсад анх удаа болно
Олон улсын залуу циркчидийн наадмыг Монгол Улсад анх удаа болно
Олон улсын залуу циркчидийн наадмыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Тус наадмыг Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Циркийн урлагийг олон нийтэд сурталчлах зорилготой тус наадам ирэх сарын 12-нд эхэлж долоо хоног үргэлжлэх ажээ. Анхдугаар наадамд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриад зэрэг есөн орны циркчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа гэнэ. БСШУЯ–тай хамтран зохион байгуулж байгаа энэхүү наадам нь “Орчин үеийн циркийн хандлагыг тодорхойлох, залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр суурийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Үзсэн: 1687
Tweet