Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“DISCOVER MONGOLIA 2016” чуулган өнөөдөр эхэлж байна


Zambaga 2016-09-07 07:09

“DISCOVER MONGOLIA 2016” чуулган өнөөдөр эхэлж байна

       14 дэх удаагийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “DISCOVER MONGOLIA 2016” чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганы нээлтэд Уул уурхайн сайд Ц.Дашдорж салбарын бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Чуулганы үеэр Монгол Улсад хэрэгжиж байгаа уул уурхайн салбарын хамгийн том төсөл болох “Оюу Толгой” компани өөрийн үйл ажиллагааны нөхцөл байдал, ойрын ирээдүйн төлөвлөгөөний талаар танилцуулах юм. Түүнчлэн экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг БНХАУ болон Азийн зах зээлд ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар “Энержи Ресурс” компанийн мэдээлэл хийх юм байна.

Түүнчлэн уул уурхайн салбарын макро нөхцөл байдлыг дүгнэхээс гадна уул уурхайн салбарт хөрөнгө оруулах орчин, санхүүжилтийн нөхцөл байдал, Монгол Улсад хэрэгжиж буй хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн талаар хэлэлцэх юм. Ялангуяа “Erdene Resources Development” компанийн “Алтан нар” алтны төсөл, “Эрдэнэс Таван Толгой”-ийн хуурай аргаар нүүрс боловсруулах төсөл, Литин төсөл гээд хөрөнгө оруулагчдын анхааралд байгаа хэд хэдэн төслийн талаар хэлэлцэх төлөвлөжээ.

Үзсэн: 1217

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна