Монголчуудын бичиг үсгийн соёл
Монголчуудын бичиг үсгийн соёл
Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм.
Монголын нэрт эрдэмтэн Түдэв “Монголчууд эрт үеэсээ эхлэн долоогоос найман бичиг үсэг зохион, билиг оюунаараа бүтээж ирсэн бөгөөд Хэмүү, зангилаа, зурлага, татлага, гогцоо, тамга, угалзан, сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүхий л аргаар үсэг бичиг зохиожээ” хэмээн дурьдсан нь бий. Монголчуудын бичиг үсгийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлын талаар Монгол улсын Шинжлэх ухааны академийн хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч, доктор, профессор Самбуудоржтой ярилцсан юм.
Доктор, профессор О.Самбуудорж: Монголчууд түүхэндээ яагаад ингэж олон бичиг үсэг зохиож ирсэн бэ гэхээр нэгдүгээрт, монголчууд янз бүрийн соёлд дуртай ард түмэн. Тиймээс янз бүрийн бичиг үсэг зохион хэрэглэх хүсэл эрмэлзэл байсан. Хоёрдугаарт, Эрт цагт зохиосон бичгийн хэл ярианы хэлнээс холдсон учраас ярианы хэлтэй ойртуулах үүднээс шалтгаалж бичиг үсэг зохиож байжээ. Өнөөдөр дэлхий даяар байгаа монголчууд нийгэм улс төрийн шалтгаанаас болоод өөр өөрийн бичгийн хэлийг хэрэглэж байна. Монгол улсын монголчууд бол монгол бичгийн бичгийн хэлэн дээр суурилсан кирил үсгийг бичгийн хэлэндээ хэргэглэж байна. Харин дэлхий даяар байгаа монголчууд эрт цагаас уламжилж ирсэн монгол бичгийн хэлээ өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Үүнээс харахад монголчууд эртнээс бичгийн хэлтэй, бичгийн соёлтой ард түмэн гэж ойлгож болох юм.
Хүн төрөлхтөн 5000 жилийн өмнө бичиг үсгийг зохион хэрэглэж байсан талаар эрдэмтэд өгүүлсэн байдаг. Монгол туургатны хувьдуйгур, соёмбо, дөрвөлжин, тод гэх мэт олон янзын бичиг үсэг хэрэглэж байсан бөгөөд энэ нь 2000 жилийн түүхтэй. Тэдгээрээс монгол бичиг нь нийт монголчуудын дунд хамгийн урт удаан хугацаагаар хэрэглэгдэж байгаа цорын ганц бичиг юм.
Дэлхийн бүх бичиг үсгийг хэлбэр дүрс, зохиомжийн талаас нь хэвтээ болон босоо гэж хоёр хуваадаг. Монгол бичиг нь ганцаар дээрээс доош нуруу дагуулж бичдэг авианы босоо хэлбэрт бичиг. Энэ нь монгол хүний бодож сэтгэх өвөрмөц байдал, ахуйн болон оюуны соёлтой нь холбоотой төдийгүй монголчуудын бэлэгдэл гүн ухааны сэтгэлгээний бүтээл болж байгаагаараа гайхамшигтай. Нөгөө талаар монголчуудын зан заншил, соёл түүхийг хадгалдаг утгаараа монгол бичиг бол бэлэгдэл зүйн бичиг юм. Дорно дахинд “Монгол хүн бэлгээрээ, хятад хүн мэхээрээ, тангад хүн шидээрээ” гэсэн үндэстэн хүний өвөрмөц зан заншлын онцлогийг харуулсан мэргэн үг бий. Монгол хүн аливаа зүйлд ямагт бэлэг дэмбэрлийг боддогчлон үг хэлэхдээ бэлэгтэй сайхан үг хэлнэ, бичиг бичихдээ бэлэгдэл зүйг эрхэмлэдэг. Тухайлбал, Монгол бичгийн үндсэн зурлага, болон ялгах тэмдэг тэргүүтнийг бичих журам, дэс дараа нь ихэд нарийн боловсорсон байдаг нь бэлэгдэл зүйн учир юм. Мөн монгол бичгийн зурлага нар зөв эргэлттэй байдаг нь мөнөөх л монгол ёс заншил бэлэгдэлтэй холбоотой ажээ.
Монголын өргөн уудам нутагт хад чулуун дээр нь зураг дүрс, тамга тэмдэг, үсэг бичиг сийлэн үлдээгээгүй газар ховорхон байдаг. Монгол бичгийн анхны нэн чухал дурсгал нь 1224оны орчимд бичигдсэн “Чингисийн чулуу” –ны бичээс юм.
Доктор, профессор О.Самбуудорж: Монголчууд дэлхийн бусад соёлт ард түмний адил бичиг үсэгтэй, бичгийн хэлтэй ард түмэн. Монголчууд эрт цагаас түүхэндээ янз бүрийн бичиг үсэг зохион хэрэглэж ирсэн. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгээс хамгийн эртнийх нь монголчуудын нэрлэдгээр монгол бичиг. Энэ бичгийн тухайд одоогоор 1000 гаруй жил хэрэглэж ирсэн баримт байна. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн хамгийн анхны дурсгал 1224 онд бичигдсэн байна. Энэ нь үүнээс өмнө монголчууд бичиг үсэггүй байсан гэсэн үг биш. Ерөөсөө хамгийн анхны гэж мэдэгдэж байгаа дурсгал энэ юм. Өөрөөр хэлбэл ийм эртний дурсгал нүүдэлчин түмний дунд үлдэж хоцорсон нь гайхамшиг. Энэ бичгээр Монголын хамгийн анхны бичиг үсгийн дурсгал, уран зохиол “Монголын нууц товчоо” бичигдэн үлдсэн нь өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд хосгүй гайхамшиг болж байна. Монголын нууц точвоо монгол бичгээр бичгигдээд монголчуудын дунд тархахдаа хааны ордонд олон арван жил хадгалагдаж байсан бол сүүлдээ монголчуудын бичгээр бичсэн дурсгалууд Алтан товч гэдэг түүхийн бичгээр монгол бичгээр уламжилж ирсэн. Харин МНТ гэдэг нэрээрээ бол монгол хэлээр гэхдээ хятад ханз үсгээр галиглаж ирсэн нь уламжилж ирсэн ийм онцлогтой.
Монгол бичиг нь 13-р зуунаас эхлэн 1946 оныг хүртэл монголчуудын 750 шахам жил хэрэглэсэн албан ёсны бичиг юм. Мөн оноос хойш өнөөдрийг хүртэл манай улсад кирил үсгийг бүх нийтээр хэрэглэж байгаа ч төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас эхлээд бүх яамны сайд нарын батламж тамгыг Монгол бичгээр үйлдсэн байдаг. Энэ нь монгол бичиг төрийн бичгийн үндсэн үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэг бодит баримт юм.
Үзсэн: 15675
Tweet
Sitelinly
19 May 2022 12:36:13
Arecrh https://newfasttadalafil.com/ - buy online cialis Omyoef Buying Levitra Online Safe Jsrrfr Novirax <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Rpgfvx After taking an initial xray picture and storing it in a computer physicians inject contrast material and take a second image of that area. Gwyoxp https://newfasttadalafil.com/ - Cialis
Immedymaw
09 Nov 2022 09:39:18
3T3 cells were serum depleted 24 h before incubation with TNF О± 10 ng ml; Peprotech and various doses of activated Lov, simvastatin, or atorvastatin both 1 ОјM; Calbiochem or their vehicles <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis</a>