Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сонгодог концерт” боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сонгодог концерт” боллоо
УДБЭТ-ын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг театрт хүндрэлгүй үйлчлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр “Тэргэнцэртэй иргэдийн газрын зураг” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Сонгодог концерт” нэртэй тоглолтыг зохион байгууллаа. Театрын уран бүтээлчид тус тоглолтоор дамжуулан нийгмийн эмзэг бүлгийнхэнд урам зориг өгөх, тэднийг нийгэмшихэд нь туслах зорилготой бөгөөд театрын гадна хэсэгт тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай шат, бариул зэргийг хийсэн байна.
Үзсэн: 964
Tweet