Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Тал нутгийн монгол-2016” олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо


Zambaga 2016-09-05 05:09

“Тал нутгийн монгол-2016” олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо

        Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөнд ард иргэдийг уриалсан “Тал нутгийн монгол-20” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9-р сарын 4-ний өдөр Хүй Долоон Худагт зохион байгуулагдлаа. Олон нийтийн эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, Монгол орноо олон улсад сурталчилан таниулах зорилгын хүрээнд тус тэмцээнийг ХААН Банк Сангаас ивээн тэтгэж, хамтран ажиллажээ.
            Марафон гүйлтийн тэмцээнд нийт 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорилоо. Энэ жил Япон болон Монгол улсын шилдэг мэргэжлийн тамирчид 100 км зайд уралдсан нь урьд жилүүдийнхээс онцлог болсон юм. Уралдааны ангилал бүрт шилдгүүдийг тодруулсан бөгөөд хагас марафоны тэргүүн байрын 2 тамирчдад хурдан удмын даага бэлэглэсэн нь тэмцээнийг үзэж сонирхсон олныг баясгасан онцгой бэлэг байлаа. 

 

Үзсэн: 994

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна