Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канадын Элчин сайд Э.Жэйгэрийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канадын Элчин сайд Э.Жэйгэрийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Жэйгэрийг хүлээн авч уулзлаа.Элчин сайд Э.Жэйгэр “Ирэх сарын 7-10-ны өдрүүдэд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жеофф Рэган Монгол Улсад айлчлах ба хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өндөр үр дүнтэй айлчлал болно гэдэгт найдаж байна. Энэ айлчлал нь хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх суурь болно хэмээн үзэж байна” гэлээ. Мөн айчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын ихээхэн онцолж, анхаарал хандуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах хэлэлцээр болон Канад Улсын хөгжлийн туслалцаа үзүүлэх арга хэмжээг бататгах хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах талаар онцлон танилцууллаа.Улсын Их Хурлын дарга М.Энхболд, манай хоёр улс газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч харилцаа, хамтын ажиллагаагаа олон жилийн туршид сайн хөгжүүлж ирсэн Канад Улс нь бидний гуравдагч хөрш орон болохыг тэмдэглэлээ. Ирэх сард болох Канадын Парламентын Нийтийн танхимын тэргүүний Монгол Улсад хийх айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь болно хэмээн үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга онцолсон байна. Уулзалтын үеэр талууд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа болон эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан ярилцжээ.
Үзсэн: 1280
Tweet