Монгол Японы Хөдөө аж ахуйн ll форум боллоо
Монгол Японы Хөдөө аж ахуйн ll форум боллоо
Монгол Японы Хөдөө аж ахуйн ll форум Японы Хоккайдо мужийн Обихиро хотод боллоо. Хуралд манай талаас Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 30, Японы талаас 100 гаруй нийт 130 төлөөлөгч оролцсон юм. Форумыг нээж Япон Монголын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Кога Иссей, Монгол Японы хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Т.Хасбаатар нар нээж үг хэлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ ирүүлснийг уншиж танилцуулжээ. Ерөнхийлөгч илгээлтдээ “Манай хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдээд удаагүй үед тус форум болж байна. Манай улс нэмүү өртөг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх асар их боломж бий. Тиймээс энэ боломжийг бүрдүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. Хуралд оролцогсод хоёр орны Хөдөө аж ахуйн бизнесийн боломж, Монгол дахь шууд хөрөнгө оруулалтын орчин, Монгол улсын газар тариалангийн аж ахуйг шинэчлэн өргөжүүлэх боломж, ХАА-н хоршооллын бүтэц, үйл ажиллагаа, Монгол орны эмийн ургамлын өнөөгийн байдал, цаашдын төлөв гэх мэт чиглэлээр илтгэл тавьж байна. Мөн Монголын төлөөлөгчид манайхтай төстэй уур амьсгалтай, Хоккайдо мужийн Обихирогийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Үзсэн: 1440
Tweet