УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “гуравдагч хөрш” БНСУ-тай хөгжүүлж буй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдгийг онцоллоо. Тэрбээр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, парламентын спикер, гишүүд, Тамгын газрын удирдлагын харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж байгаад баяртай байдаг гэлээ.
Мөн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн санхүүжилтээр УИХ-д “Цахим парламент” төсөл амжилттай хэрэгжсэнийг дурьдаад, төслийн үр дүнд УИХ-ын чуулганы танхим, байнгын хороодын хуралдааны танхим дахь ирц, санал хураалт, дуу, дүрсний систем бүрэн цахимжиж, хуралдааны үйл явц илүү хялбар, түргэн шуурхай болсныг тэмдэглэжээ.
Үзсэн: 1289
Tweet