100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ААШТ-ний аваргууд тодорлоо
100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ААШТ-ний аваргууд тодорлоо
Монгол Улсад 100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тивийн шилдэг даамчид оюун ухаанаа уралдуулж буй эдгээр өдрүүдэд үндсэн төрлийн аваргууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р. Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д. Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д. Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р. Манлай ийнхүү их мастерын болзол хангалаа. 100 буудалт даамын тивийн аваргад манай тамирчид сүүлийн жилүүдэд ноёрхож байна. Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг ААШТ-д таван удаа буюу 1999, 2001, 2003, 2010, 2014 онд түрүүлсэн юм. Мөн Г. Ганжаргал 2012, Д. Баттулга 2013, О. Түвшинболд 2015 онд, Р. Манлай 2016 онд Азийн аварга боллоо.
Үзсэн: 1032
Tweet