Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Оюу толгой” компани II улиралд 6.7 хувиар илүү баяжмал борлуулсан байна


Zambaga 2016-07-24 06:07

“Оюу толгой” компани II улиралд 6.7 хувиар илүү баяжмал борлуулсан байна

“Оюу толгой” компани 2016 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн 2016 оны хоёрдугаар улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй адилхан байжээ.  Тооцоолж байсанчлан, баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч,  зургаадугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой гэнэ. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан байна. Гэсэн хэдий ч энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй байлаа. “Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175-195 мянган тонн баяжмал дахь зэс, 255-285 мянган унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлөвөө хэвээр хадгалж байгаа гэнэ.

Үзсэн: 1276

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна