Их аварга Харумафүжи Д.Бямбадорж Японы эзэн хааны цомыг 8 дахь удаагаа хүртлээ
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж Японы эзэн хааны цомыг 8 дахь удаагаа хүртлээ
Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё буюу 7-р сарын тэмцээнд 70 дэх Их аварга Харумафүжи Д.Бямбадорж түрүүлж Японы эзэн хааны цомыг 8 дахь удаагаа хүртлээ. Тэрбээр тус башёгийн сүүлийн өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг давснаар 13 даваа, 2 унаатай тэргүүн бөхөөр тодорсон байна. Башёгийн сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдээд байсан озэки Кисэносато 12 даваа, 3 унаатай болсон. Нагоя башёг эхлэхээс өмнө озэки Кисэносатод энэхүү башёд 13 болон 14-өөс дээш даваа аван түрүүлбэл Ёкозүна цол олгоно хэмээн Сүмогийн холбоо амласан юм. Харин гурван унаатай болсон түүнд Харумафүжи түрүүлэх боломж олгосонгүй.
Үзсэн: 979
Tweet