Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярьлаа
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярьлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярьлаа.
Ярианы эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад болж өнгөрсөн АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсанд баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнөд Суданд алба хааж буй Монголын энхийг сахиулагчид маш их ачаалалтай ажиллаж байгаа” гээд Энхийг сахиулагчдыг хугацаанд нь шинэ ээлжээр сольж байх боломжийг хамтарч хэрэгжүүлэхийг онцоллоо. Мөн энхийг сахиулагчдын байрлаж буй газрын болон үйл ажиллагааны аюулгүй байдал, нөхөн хангамж дээр онцгой анхаарахыг хүслээ.
Үзсэн: 1295
Tweet