Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн 27-р дээд хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн 27-р дээд хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Азийн 23 орны 30 Хуульчдын Холбооны тэргүүнийг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн хууль зүйн салбарын том хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна.
Тус чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын Холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга” гэсэн олон нийтийн анхаарлын төвд байдаг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Уулзалтын нээлтэн дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Азийн Хуульчдын Холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалтаар бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, олон нийтийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах олон санал, санаачилга, үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Үзсэн: 975
Tweet