Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болно
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болно
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг ирэх сарын 4-5-нд Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг форумыг анх 2014 онд анх удаа зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэж байсан юм.
Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байсан юм. Харин энэ жил “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэдвийн дор хотод зохион байгуулах юм. Форумын хүрээнд Чингисийн талбайд энэ сарын 3-5-нд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.
Үзсэн: 1249
Tweet