"Чингис хаан” Гран прид Монголын баг тамирчид тэргүүллээ
"Чингис хаан” Гран прид Монголын баг тамирчид тэргүүллээ
"Чингис хаан” Гран при Олон улсын тэмцээн 7 дугаар сарын 1-3-нд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж, Монголын баг тамирчид алтан медаль 9, мөнгө болон хүрэл медаль тус бүр 10-ыг хүртсэн амжилтаар багаараа тэргүүн байрт шалгарлаа.
Японы баг 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтай 2-р байранд орсон бол Азербайжаны баг 1 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 3-р байрыг эзэлсэн байна. Олон улсын жүдо бөхийн холбооны хөтөлбөрт багтдаг тус тэмцээн нь 2016 оны зуны олимпийн өмнөхөн болж байгаагаараа онцлог боллоо. Олон улсын жүдо бөхийн болон Монголын жүдо бөхийн холбоо, Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан тус тэмцээнд дэлхийн 13 орны 134 жүдоч ур чадвар, хурд хүчээ сорин гурван өдрийн турш өрсөлдсөн юм.
Үзсэн: 973
Tweet