Японд ажиллуулах дадлагажигч оюутнуудын тоо 10 дугаар сард тодорхой болно
Японд ажиллуулах дадлагажигч оюутнуудын тоо 10 дугаар сард тодорхой болно
Япон улс Монголоос тодорхой тооны дадлагажигч оюутан ажиллуулахаар болоод байгаа билээ. Харин харин хэзээ, хэдий хэмжээний дадлагажигч авах талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийхдээ: Монголоос Япон улсад ажиллуулах дадлагажигч оюутнуудын тоо энэ оны 10 дугаар сард тодорхой болно” гэлээ.
Япон улс өнгөрсөн онд Токио хотноо зуны олимп зохион байгуулах эрх авсан. Тус улс Монголоос олимпийн бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүчин авах сонирхлоо илэрхийлсэн. Үүний дагуу Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Японы холбогдох албаны хүмүүстэй хэд хэдэн удаа хэлэлцээр хийсний дагуу Монголоос мэргэжилтэй залуусыг дадлагажигчаар ажиллуулахаар тохирсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Санамж бичигт УИХ-ын дарга З.Энхболдын энэ сарын 01-03-нд Япон Улсад хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ. Санамж бичгийн хүрээнд энэ сарын 24-28-нд Япон улсад ажиллах хүсэлтэй иргэдийг аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр бүртгэсэн бөгөөд нийт 20 мянга орчим хүн хамарсан хэмээн онцлов.
Тэрбээр, “Монголоос одоогоор хичнээн хүн дадлагажигчаар тус улсад ажиллуулах нь тодорхой бус. Учир нь энэ онд Япон улсад Дээд танхимын сонгууль болох юм. Сонгуулийн дараа тус улс Нийгмийн халамжийн тухай зарим хуульдаа өөрчлөлт оруулах бөгөөд энэ оны 10 дугаар сарын 01-н гэхэд хууль хүчин төгөлдөр болох юм. Хууль хүчин төгөлдөр болсны дараа дадлагажигчийн тоо тодорхой болно хэмээн Япон улс мэдэгдсэн. Мөн санамж бичгийн хүрээнд тус улсад ажиллах дадлагажигчийг хэлний бэлтгэл болон Япон орны ёс заншлын талаар сургалтад хамруулах үүргийг Монголын тал хүлээсэн. Тиймээс бид заавал 10 сарыг хүлээхгүйгээр эртнээс бэлтгэл ажлаа хангах зорилгоор бүртгэлийг эхлүүлсэн.
Үзсэн: 1031
Tweet