Монголын интрепренер Б.Хонгорзул, Б.Амартайван нар Дэлхийн Интрепренеруудын чуулга уулзалтад оролцож байна
Монголын интрепренер Б.Хонгорзул, Б.Амартайван нар Дэлхийн Интрепренеруудын чуулга уулзалтад оролцож байна
Дэлхийн Интрепренеруудын чуулга уулзалтад Монголыг төлөөлж интрепренер Б.Хонгорзул, Б.Амартайван нар оролцож байна. Уг чуулга уулзалт 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд АНУ-ын Калифорния мужийн Пало Альто хотод болж байгаа юм. Дэлхий өнцөг булан бүрээс цугларсан 700 гаруй интрепренерууд болон хөрөнгө оруулагчид, илтгэгчид болон интрепренершип салбарын манлайлагчид уулзалтад оролцож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ удаагийн чуулга уулзалт нь дэлхий дахинд тулгарч байгаа сорилтыг хамтдаа даван туулахад дэм болох гүүрийг барьж байгуулах ач холбогдолтой гэж онцлон тэмдэглэжээ. Уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Худалдааны сайд Пенни Притцкер зэрэг холбогдох албан тушаалтнууд хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Энэхүү Дэлхийн Интрепренеруудын Чуулга уулзалт нь 7 дахь удаагийнх бөгөөд өмнө нь АНУ, Турк, Эмират, Малайз. Морокко, Кени улсын засгийн газруудын зохион байгуулж байсан юм.
Үзсэн: 1071
Tweet