Чингис бондын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ
Чингис бондын хөрөнгө оруулалтын мэдээлэл хийлээ
2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр олон улсын зах зээлд амжилттай босгосон 1,5 тэрбум ам.долларын Чингис бондыг ямар төсөлд хөрөнгө оруулсан талаар Засгийн газар мэдээлэл хийлээ.
Чингис бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн ажилтай болсон байна.
Мөн Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам, ТОСК-ийн төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон.
Чингис бондын санхүүжилтээр 2012-2015 оны хугацаанд 2,283.7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон. Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд 5 аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох ажил үргэлжилж байна.
Үзсэн: 1651
Tweet