Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын орчин сайжирна


Zambaga 2016-06-15 06:06

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын орчин сайжирна

  Япон улсын Засгийн газрын Соёлын газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үзмэрүүдийг хамгаалан хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гардуулах ёслол маргааш болох юм. Тус төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын Соёлын газраас нийт 38.3 сая иен буюу 800 сая орчим төгрөгийн тусламжийг Монголын үндэсний музейд хандивлана. Музейн тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар үнэт өвийг урт хугацаанд хадгалах зохистой орчинг бүрдүүлэх боломж бий болох юм. Үндэсний музей нь хот, орон нутгийн бусад бүх музейг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй тул энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авснаар иргэдэд соёлын мэдээллийг хүртээх, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Одоогоор Үндэсний музейд Монгол орны балар эртнээс өнөөг хүртэлх уламжлалт зан заншил бүхий ялгарах онцлогийг харуулсан үзмэрүүдээс гадна дэлхийн хэмжээний ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэр хадгалагдаж байгаа юм.


 

Үзсэн: 2153

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна