Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27,28-12-2024
монгол

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв баригдана


Zambaga 2016-06-14 09:06

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв баригдана

 Монгол Улсад анх удаа баригдах БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 60 тэрбум төгрөг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв /ХБХХҮТ/-ийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв нь 250 ортой амбулаторийн нөхөн сэргээх төв, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт сэргээн засах эмчилгээнд хамруулах, тэдэнд зориулсан энгийн ортопедийн туслах хэрэгсэл хийж өгөх юм. Мөн эцэг эхчүүд, гэр бүлийхэнд зориулсан сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.ХБХХҮТ нь сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний ажлуудыг зохион байгуулах цогцолбор төв байх юм. Тус төвд нөхөн сэргээх газар, захиргааны газар, нөхөн сэргээх сургалт, хэвтүүлэн эмчлэх тасаг, ложистик үйлчилгээ зэрэг иж бүрэн үйл ажиллагаа явуулах юм.


 

Үзсэн: 1025

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна