Оюутолгой компани дэлхийд тэргүүлэгч Жэйкобс Инженеринг Групптэй хамтран ажиллана
Оюутолгой компани дэлхийд тэргүүлэгч Жэйкобс Инженеринг Групптэй хамтран ажиллана
Оюутолгой компани техникийн болон мэргэжлийн үйлчилгээ, барилгын үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг Жэйкобс Инженеринг Групптэй инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн (EPCM) гэрээг байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэх чухал алхам болж байна. Жэйкобс компани нь Монгол Улсад бүртгэлтэй бизнесийн нэгжээ аль хэдийнэ байгуулсан бөгөөд ирэх 5-7 жилийн хугацаанд дотоодын оролцогч талуудтай хамтран ажиллаж, гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэнэ. Оюутолгой компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирес “Энэ гэрээ байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд гол тоглогч болон төлөвшихөд онц ач холбогдолтой алхам боллоо” хэмээн мэдэгдлээ. Жэйкобс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стив Деметрюу “Оюу толгойн гүний уурхайн төсөл нь олон улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төслүүдийн нэг ба захиалагч компани болон Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болсондоо туйлын их баяртай байна” гэж хэлсэн байна. Жэйкобс компани нь гүний уурхайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт, түүнтэй холбогдох гадаргын болон газрын гүний дэд бүтцийг хариуцан ажиллах болно. Энэхүү төсөл 5-7 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.
Үзсэн: 1010
Tweet